Ангела Меркелийг залгамжилж магадгүй хүн

Германы Сангийн орлогч сайд, “Христосын ардчилсан холбоо”-ны гишүүн Йенс Шпан холбооны улсын канцлерын албан тушаалд Ангела Меркелийг орлож магадгүйбайна гэж “Гардиан” сонинд бичжээ.

Сүүлийн үед Германд улс төрийн мэтгэлцээний өнгө аясыг “Бид чадна” гэсэн уриатай Ангела Меркель биш, харинөөрийгөө гей гэдгээ мэдэгдэж,лалын шашинт эрчүүдийг сэтгэл зовнихгүй байхыг уриалж, бэлтгэл сургуулилтынхаа байранд шүршүүрт ордогулс төрч тодорхойлж байна.

Европын холбоонд цагаачлалын хямрал үүссэний дараа Германы байдал өөрчлөгдсөн билээ.Чухамхүү тэгэхэд Ангела Меркелийн либерал байр суурь улс төрийншүүмжлэгч гарч ирэх шалтгаан болсон юм.“Гардиан”сонинд бичсэнээр, Шпанпаранжи өмсөхийг эсэргүүцдэг байна. Герман бол эхнэрийгээ паранж буюу никаб өмсөхийг албаддаг хүмүүсийн хувьд хамгийн тохиромжгүй орон юм гэж тэр бас мэдэгддэг аж.

Илэрхий гей 36 настай ШпанАнгела Меркелийн намын хүрээнд “консервативчуудын бослогыг” тэргүүлэх хамгийн магадлалтай нэр дэвшигч болохгүй байхын аргагүйг сонины мэдээлэлд тэмдэглэжээ. Миний амьдралын хэв маяг улс төрийн ажилд маань огт саад болохгүй гэж Йенс өөрөө үздэг байна. Сүүлийн 10 жилд Герман улс хавьгүй илүү нээлттэй болсон гэж Сангийн орлогч сайд хэлжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ