Уулзах саналыг Обама өөрөө Путинд тавьжээ

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама хятадын Ханжоу хотод болж байгаа G20-ийн уулзалтын үеэр даваа гарагт тусдаа уулзахыг Оросын ерөнхийлөгч Владимир Путинд өөрөө санал болгожээ. Оросын төлөөлөгчдийн эх сурвалжингэж мэдэгдсэнийгИнтерфакс агентлаг уламилсан байна.

“Обама Путин дээрирээд, ийм санал тавьсан юм” гэж тэр хүн хэлжээ.

Хоёр удирдагч уулзахаар төлөвлөж байгааг Оросын төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков ням гарагт түрүүнд нь мэдэгдсэн юм. “Тусдаа уулзахаар тохиролцсон” гэж тэр хэлсэн байна.

Орос, америкийн төрийн тэргүүн нар2015 оны 11 дүгээр сард Парист уур амьсгалын асуудлаархи бага хурлын үеэр сүүлчийн удаа биечлэн уулзжээ. Энэ жил Путин, Обама нар утсаар хэд хэдэн удаа ярьсан юм.

Энэ жил G20-ийн уулзалт хятадын Ханжоу хотод болж байгаа юм. Дэлхийн инновацын эдийн засаг байгуулах асуудал “Их хорийн” орнуудын удирдагчдын 11 дэх удаагийн уулзалтын гол сэдэв болж байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ