Меркелийн нам бүс нутгийн сонгуульд гуравт орж байна

Германы канцлер Ангела Меркелийн Христосын ардчилсан холбоо (ХАХ)тус орны Мекленбург-Доод Померани мужийн парламентын сонгуулиар 19 хувийн санал авч, гуравт орж байна.Телевизийн “Deutsche Welle” сувагтелевизийн ARD сувгийн таамаглалыг иш татан ингэж мэдээлжээ.

Барууны популист үзэлт“Германыөөр зам” (ГӨЗ) намшинжээчдийн таамаглаж байгаагаар, 21,8 хувийн санал авахаар байна.Энэ мужийн ерөнхий сайд Эрвин Зеллерингийн төлөөлдөг Германы социал-демократ нам (ГСДН) тэргүүлж байна.

Зүүний нам, “ногоонтнууд” болон барууны радикал үзэлт Германы национал-демократ намдарааллын журмаар 12,5; 4,9 болон 3,2 хувийн санал авахаар байна.

Бүс нутгийн парламент болох ландтагийн 71 суудлын төлөө өрсөлдсөннийтдээ 17 нам, нэг мандатын долоон нэр дэвшигч сонгуульд оролцжээ.

Социал-демократууд болон христосын ардчилсан холбооныхны эвсэл 2011 оноос Мекленбург-Өмнөд Померани мужийн засгийн эрхийг барьж байгаа юм.Таамаглаж байгагаар, одоо эндхийн ландтагт ГСДН 26, ХАХ 16 суудал авахаар байна. Энэ нь хуучин эвслийг хэвээр хадгалахад хоёр намд хангалттай юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ