БНАСАУ-д үерийн улмаас 60 хүн амь үрэгджээ

БНАСАУ-ын умард нутгийн Хамгён-Пукто мужид үер болсны улмаас 60 хүн амь үрэгджээ. Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг ингэж мэдээлсэн байна.
Бас 25 хүн сураггүй байгаа ажээ. Тус агентлагийн дурдсанаар, нийгмийн 560 объект,З0 завод, 20 орчим сургууль бүрэн буюу зарим талаар эвдэрч нурсан байна. Аадар бороо орж, үер бууснааролон арван километр зам, гүүр, цахилгаан станц эвдэрч, олон мянган га тутргагын талбай усанд автжээ.
Сүүлийн долоо хоногт Солонгосын хойгийн умард нутагт 320 миллиметр хүртэлхур тундас унасан байна. Тумангам гол эргээсээ хальжээ. Байгалийн гамшиг болсон нутгаас 44 мянга гаруй хүнийг яаралтай нүүлгэсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ