Путин бодит байдлын тухай үнэнийг ярихаас айхгүй байхыг уриалав

“Нэгдмэл Орос” нам сонгогчдын итгэлийг олохоор ажиллаж, өөрөөр хэлвэл бодит байдлын тухай үнэнийг шууд хэлэхээс айхгүй байх ёстой гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин үзэж байна. Тэрээр тус намын идэвхитнүүдтэй уулзахдаа ингэж мэдэгдэв.
“Хүмүүсийн итгэл нэн чухал. Харин ийм итгэл төрүүлэхийн тулд хүмүүс хэрхэн амьдарч байгааг мэдрэх ёстой. Бодит амьдралын тухай, улс орны өмнө тулгарч буй зорилтыг шийдвэрлэхийн тулд та бүхэн юу хийхээр бодитойгоор санал болгож байгаа тухайгаа туйлын илэн далангүй ярих ёстой” гэж тэр хэлсэн байна.
Орост хүмүүс “хаана үнэн, хаана худал ярьж, хаана худал амлаж, харин хаана тодорхой хүний бодит хүсэл, эрмэлзэл байгааг зүрх сэтгэлээрээ мэдэрч байдаг” гэж Путин нэмж дурджээ. Худал үг яриа хэзээ чхол явахгүй гэж тэр хэлсэн байна. Ингэхдээ сонгогчдын итгэлийг олох бага хэрэг гэдгийг Путин цохон заажээ. “Энэ итгэлийг байнгын, өдөр тутмын тодорхой ажлаар хариулах хэрэгтэй” гэж ерөнхийлөгч тэмдэглэсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ