Филиппиний ерөнхийлөгч Обамаг доромжилсоныхоо дараа түүнтэй уулзжээ

АНУ-ын ерөнхийлөгч Барак ОбамаЛаосын дээд хэмжээний уулзалтаасхэдхэн хоногийн өмнөөөрийг ньбүдүүлэгүгээр дайрсан Филиппиний ерөнхийлөгч Родриго ДутертетайАСЕАН-ы дээд хэмжээний уулзалтын үеэр уулзжээ. Дээд хэмжээний уулзалтын завсарлагаар хоёр ерөнхийлөгчцухас уулзсанаар, хоёр орны харилцаанд үүссэн түгшүүртэй байдлыг зөөлрүүлсэн байна.
Ингэж уулзсандталархалтай байна. Филиппин, Америкийн харилцаа хангалттай бат бэх юмгэж Филиппиний гадаад хэргийн сайд Перфекто Ясай хэлжээ.
Америкийн төрийн тэргүүний талаар эвгүй үг хэлснээс болоод, түрүүнд нь ХятададРодриго Дутертетай Обамагийн хийхээртөлөвлөж байсан уулзалтыг болиулсныг үүнээс өмнө мэдээлж байсан юм.
Түрүүнд нь Дутерте Барак Обамагийн талаар бүдүүлэг үг хэлж, Филиппиний дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох гэсний хэрэггүй хэмээнтүүндзөвлөжээ.Лаосын дээд хэмжээний уулзалт дээр Обамад хэлэх үгээ хэлнэхэмээн Дутерте бас мэдэгдсэнийг хэвлэлддурдаж байсан юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ