Манделагийн уушигны үрэвсэл дахин сэдэрчээ

ӨАБНУ-ынерөнхийлөгч асан Нельсон Манделагийн уушигны үрэвсэлсэдэрсэн учир тэр дахин эмнэлэгт хэвтжээ. Түүний биеийн байдал тогтвортой байгааг тус орны засгийн газраас мэдэгдсэн байна.
94 настай Манделагийн “уушигны үрэвсэл сэдэрсэн юм”гэж одоогийн төрийн тэргүүн Жейкоб Зумагийн тамгын газраас мэдээлжээ.Тэр аппартеидын дэглэмийн үед 27 жил хоригдож байхдаа сүрьеэгээр өвчилж байсан байна. “Өнөө өглөө (бямбагараг – ред,.) түүний биеийн байдал муудаж, Претори хотын эмнэлэгт хүргэгдлээ. Түүний биеийн байдал тааруухан ч, тогтвортой байна” гэж ерөнхийлөгчийн тамгын газрын мэдэгдэлд дурджээ.
Гуравдугаар сарын сүүлчээр Мандела уушигны халдварт өвчин нь сэдрэн, эмнэлэгт хэвтсэнийг хэвлэлд дурдаж байна. Мөн өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын эхээр тэр Йоханнесбург хотын эмнэлэгт бас хэвтсэн юм. Эмч нар хэд хэдэн шинжилгээ хийснээр уушигны үрэвсэл сэдэрч, зохих эмчилгээ хийлгэх шаардлагатайг мэдэгдэж байжээ.
ӨАБНУ-ын хуучин төрийн тэргүүн олны өмнө үзэгдэлгүй хоёр жил гаруй болж байгаа юм. Тэр 2010 онд ӨАБНУ-д болсон хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр олон нийтийн арга хэмжээнд сүүлчийн удаа оролцсон байна. Мандела ӨАБНУ-ын түүхэн дэх анхны хар арьстан ерөнхийлөгч болж, 1994 оны тавдугаар сараас 1999 оны зургаадугаар сар хүртэл улс орныг удирдаж байсан юм. Залуу насандаа тэр апартеидын дэглэмийн эсрэг идэвхитэй үйл ажиллагаа явуулж байсны учир 27 жил шоронд хоригджээ. Тэр 1993 онд Нобелийн энхтайвны шагнал хүртсэн юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ