Трамп Путинийг талархаж байгаагаараа Клинтоныг айлгав

Бүгд найрамдах намаас АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигч Дональд Трамп оросын ерөнхийлөгч Владимир Путинийг талархаж байдаг нь намайг айлгаж байна гэж ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон мэдэгджээ.CNBC ингэж мэдээлсэн байна.
Владимир Путин америкийн төрийн тэргүүн Барак Обамагаас хавьгүй том удирдагч гэдгээ харуулж байна гэж Трампын саяхан мэдэгдсэнийг Клинтон тайлбарлахдаа, “энэ нь ерөөс манай ард түмэн төдийгүй,манай ерөнхий дээд комамндлагчийг дорд үзсэн эх оронx бус үйлдэл бөгөөд айдас төрүүлж байна. Яагаад гэвэл, энэ ньПутинд хүссэнээ хийх боломж олгох бөгөөд дараа нь түүнийг зөвтгөх зүйл олдоно” гэж мэдэгджээ.
Үүнээс гадна, Трамп ерөнхийлөгчөөр сонгогдсон тохиолдолдавах ерөнхий дээд командлагчийн албан тушаалыг хаших шаардлагатай чанар, дадал туршлага байхгүй гэж Клинтон мэдэгдсэн байна. Цагаачид болон гадаад бодлогын талаар Трампынхэлсэн үг “Исламын улс” бүлэглэлийн хувьд “бэлэг болж байна” гэж тэр бас дурджээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ