Ерөнхийлөгч Обамаг жирэмсэн жүжигчин бүсгүй хордуулах гэжээ

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамад рицин хэмээх хор бүхий захидал илгээсэн гэж сэжиглэн жүжигчин бүсгүй Гесс Ричардсоныг саатуулжээ. Америкийн төрийн тэргүүнд заналхийлсэн хэргээр түүнийг яллагдагчаар татсан байна.
Одоо зургаа дахь хүүхдээ тээж байгаа жүжигчнийг Техас муж улсын Нью-Бостон хотод саатууулжээ. Тэр Холбооны мөрдөх товчоо руу утасдаж, манай нөхөр Обамад захидал илгээсэн гэж мэдээлсэн байна. Би нөхрийнхөө компьютераас рицин хор хийх зааварчилгаа, түүнчлэн Обама, Блумберг нарын тухай мэдээлэл олсон гэж Гесс Ричардсан хэлжээ.Үүнээс гадна, эмэгтэй рицин хортой төстэй сэжиг бүхий савыг хөргөгчнөөс олсон байна.
Саатуулагдахаасаа өмнө жүжигчин бүсгүй рицин бүхий захидалд холбогдолгүй хэмээн мэдэгдэж байжээ. “Намайг буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм” гэж 35 настай эх хэлээд, бусдын амь насанд халдах гэсэн хэрэгт нөхрийгөө буруутгасан байна. Гэвч жүжигчин өөрөө захидал явуулсныг сүүлд нь мөрдөн байцаалтаар тогтоожээ.
Зарим мэдээгээр, түүний нөхөр салах өргөдөл өгч, тэгээд Гесс Ричардсон түүнээсөшөө авахыг хүссэн байна. Хэрвээ бүсгүйн гэм буруутай нь нотлогдвол,арван жил хүртэл хоригдох ял сонсож мэдэхийг хэвлэлд дурдаж байна.
Обамад ирсэн захидлыг тавдугаар сарын сүүлчээр илрүүлсэн юм. Нью-Йорк хотын дарга Майкл Блумбергт мөн ийм захидал иржээ. Гэвч баривчлагдаад байгаа Гесс Ричардсон Блумбергт илгээсэн захидалд холбогдолтой эсэхийг холбооны мөрдөх товчоо тодруулаагүй байна. Рицин нь онцгой төрлийн шар буурцагаас гаргаж авдаг үхлийн аюултай хорт бодис юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ