Орос, АНУ Сирийн тухай ерөнхий төлөвлөгөө боловсруулжээ

“Орос, АНУ-ын гадаад бодлогын байгууллагын тэргүүн Сергей Лавров, Жон Керри нар Женевийн хэлэлцээний дүнд Сирийн зовлон зүдгүүрийг зогсоож, улс төрийн үйл явцад шилжих боломж олгох төлөвлөгөөний тухай зарлав.
Тухайлбал, есдүгээр сарын 12-ны өдрөөс цэргийн бүх ажиллагааг зогсоох үүрэг хүлээхийг тэмцэлдэгч бүх талд АНУ, Орос хоёр уриалсныг хэвлэлд дурдаж байна. Яг нарийн тов ч бий. Энэ нь есдүгээр сарын 12-ны 00:00 цагаас үйлчилнэ гэж Жон Керри тодруулан тайлбарлажээ.
Сирийн агаарын цэргийн хүчин аядуу сөрөг хүчний хяналтад байгаа нутгийн дээгүүр нислэг үйлдэхийг зогсоохоор бас тохиролцсон байна. Тийнхүү одоо Сирийн нисэх хүчин хэт даврагчдад цохилт өгөх нэрийдлээр аядуу сөрөг хүчний байрлалд цохилт өгч чадахгүй юм. Үүний зэрэгцээ Орос, АНУ хоёр орон л ажиллахаар Сирийн тэр нутгийг зөвшин тохирчээ.
Сирид байлдааны ажиллагааг зогсоох горим долоо хоног үйлчлэх бөгөөд үүний дараа террористууд болон аядуу сөрөг хүчнийг зааглах тусгай төв байгуулж, энд Орос, АНУ-ын цэргийнхэн болон тусгай албаны төлөөлөгчид террористууд болон сөрөг хүчнийг зааглах бодитой асуудал эрхлэх ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ