Рейганыг буудсан хүн сэтгэцийн эмнэлгээс гарлаа

1981 онд АНУ-ын ерөнхийлөгч Рональд Рейганы амь насанд халдсан Жон Хинкли бямба гарагт Вашингтоны сэтгэцийн эмнэлгээс гарч, гэртээ харьж байгаа талаар Ассошиэйтед пресс агентлаг мэдээлжээ.

“61 настай Хинклиөөртөө юмуунийгэмд дахин аюул учруулахгүй бөгөөдВиржини муж улсын Уильямсбург хотодэхийнхээ гэрт байнга сууж болно гэсэн шийдвэрийг холбооны улсын шүүгч долдугаар сарын эхээр гаргасан юм” гэж агентлаг дурдсан байна. Түрүүнд нь Хинклинэлээд удаан хугацаагаар хэд хэдэн удаагэртээ гарч байсныг агентлаг тэмдэглэжээ.

Хинкли 1981 оны гуравдугаар сарын 30-нд Вашингтоны “Хилтон” зочид буудлын үүдэнд Рональд Рейганы амь насанд халдсан юм.Тэрээр зургаан удаа буудаж,нэгсум нь ойгоод ерөнхийлөгчийнн цээжийг оножээ.Тэгэхэд ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Жеймс Брейди, түүнчлэн нууц албаны болон цагдаагийн нэг нэг ажилтан хүнд шархадсан байна.

1982 онд шүүх хуралдаан дээр Хинклид 13 зүйлээр ял тулгажээ.Эцсийн дүндхэрэгүйлдэх үед түүнийгхэрэг хүлээх чадваргүй байсан гэж үзэж, Вашингтоныгэгээн Елизаветагийн сэтгэцийн эмнэлэгт шилжүүлсэн байна. 1999 оноос зохих хяналттайгаар төрөл төрөгсөдтэй ньуулзуулахаар эмнэлгээс гарах боломжийгтүүнд олгож, харин 2003 онд түүнийг хорих горимыг нэлээд зөөлрүүлжээ.Эмнэлэгт байх үеэрээ тэр сэтгүүлчидтэй уулзахаас түдгэлзэх үүрэг хүлээж, гадуур байх үедээ түүний хаана яваагАНУ-ын нууц албаны ажилтнууд байнга хянаж байсан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ