Ливид мөргөлдөөний үеэр 25 хүн амь үрэгджээ

Ливи улсын Бенгази хотод бямба гарагт мөргөлдөөний үеэр амьүрэгдсэн хүмүүсийн тоо 25-д хүрээд байна гэж хотын эмнэлгээс мэдээлжээ. Бас 50 гаруй хүн шархадсан байна.
Цэргийнхний дэмжлэг хүлээдэг “Ливийн бамбай” гэдэг бүлэглэлийн төв байрны дэргэд болсон жагсаал мөргөлдөөнөөр дуусчээ. Бенгазийн оршин суугчид тус орны удирдагч асан Муаммар Каддафийг түлхэн унагахад оролцож, одоо болтол зэвсгээ хураалгахаас татгалзаж буй тус бүлэглэлийг тараахыг шаардаж байгаа юм.
Болсон явдлыг нүдээр харсан хүмүүсийн ярьснаар, жагсаалд 200 орчим хүн оролцож, гэхдээ олонх нь зэвсэггүй ирж, харин зарим нь Калашниковын автомат буутай байсан байна.
“Ливийн бамбай” мэт бүлэглэлүүдийн зэвсгийг хураахыг шаардаж өнгөрсөн жил хийсэн жагсаалд Бенгазийн олон арван мянган оршин суугч оролцож байжээ.
Иргэний дайны дараа бүрэн төлвшиж амжаагүй байгаа Ливийн арми Каддафийн хүчний эсрэг тэмцэж байсан зэвсэгт бүлэглэлүүдийг өөрийн нөөц отряд хэмээн үздэг байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ