БНСУ-д өчигдөр хоёр удаа газар хөдөллөө

БНСУ-д өчигдөр орой 19:44 цагийн орчимд Кенжү хэмээх хотод 5,1 баллын газар хөдлөлт боллоо. Энэ газар хөдлөлт нь Сөүл, Кенжү, Пусан, Тежон зэрэг хэд хэдэн газруудад хүчтэй мэдрэгдсэн байна.

Газар хөдлөлтийн улмаас интернэт тасалдаж, иргэдийг маш их сандарган цочроожээ. Кенжү хотод дэлгүүрийн цонх хагарч, харин Пусаны 80 давхар барилга үл ялиг хөдөлсөн учраас иргэдийг аюулгүй газар байлгаж байсан бөгөөд хоёр хүн бэртэж гэмтсэн гэсэн мэдээлэл байгаа юм.

Хоёр дахь газар хөдлөлтийн тухайд, 20:32 цагийн үед Кенжү хотоос 8 км-ын зайд 5,8 баллын хүчтэй газар хөдөлсөн байна. Энэ удаагийнх нь солонгос улсын ихэнх хотуудад хүчтэй мэдрэгджээ. 5,8 баллын газар хөдлөлт нь маш хүчтэй газар хөдлөлтөд тооцогдох бөгөөд солонгост 6 удаа 5 баллаас хүчтэй газар хөдөлж байсан аж.

Г.Уянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ