Өсвөр насны хорлон сүйтгэгчдийг саатуулжээ

Тусгаар тогтнолоо бие даан зарласан БН Донецк Ард Улсын нутагт хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байсан гэж сэжиглэгдсэн насанд хүрээгүй хүүхдүүдийг саатуулсан тухай дүрс бичлэгийг тус бүгд найрамдах улсын Улсыг аюулаас хамгаалах яам үзүүлжээ. Энэ бүлэгт нийтдээ өсвөр насны долоон хүүхэд орсон байна. Украины тусгай албаны ажилтан Игорь Рицко тэднийг гэмт хэрэг үйлдэхэд уруу татаж, гэхдээ ийнхүү элсүүлэхэд нь бусад хүмүүс ч оролцжээ.

“Украины тусгай албад насанд хүрээгүй хүүхдүүдийг айлган сүрдүүлэх замаар террорын ялт үйл ажиллагаанд татан оролцуулж байгаа нь “Исламын улс” маягийн террорист бүлэглэлүүдийн үйлдлээс огт ялгагдахгүй байгааг БН Донецк Ард Улсын Улсыг аюулаас хамгаалах яам олон улсын хүний эрх хамгаалах болон олон нийтийн байгууллагуудад анхааруулж байна” гэж тус яамны мэдээнд тэмдэглэжээ.

Украины тусгай албаныхан хорлон сүйтгэгчдэд 190 орчим ам. доллар өгч, сүүлд нь тэднийг айлган сүрдүүлж байсан байна. Донецкийн Улсыг аюулаас хамгаалах яамны хэвлэлийн албаныхны тайлбарласнаар, насанд хүрээгүй хорлон сүйтгэгчид 2014 оны тавдугаар сараас 2016 оны зургаадугаар сард энгийн хүмүүсийн машин, холбооны машин, ДХЯ-ны албаны машин болон иргэний хийгээд цэргийн бусад объектыг дэлбэлжээ.

Одоо мөрдөн байцаах албаныхан хорлон сүйтгэгч бүлэгт оролцогч бүх хүүхэд болон тэдний гэм буруутай байдлыг тогтоож байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ