Клинтоны оронд хэн нэр дэвшиж болох вэ?

Хэрвээ Ардчилсан намаас АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигч Хилари Клинтон ерөнхийлөгчийн сунгаанд цаашид оролцохоос татгалзвал, түүний орны хүнийг олох хэрэгтэй болно.Британийн “Телеграф” сонины даваа гарагийн дугаарт ингэж бичсэн байна.

АНУ-ын дэд ерөнхийлөгч Жо Байден юмуу намын дотоодын урьдчилсан санал хураалтад ялагдсан Вермонт муж улсаас сонгогдсон сенатч Берни Сандерс нар шинээр нэр дэвших магадлал илүүтэй байна гэж эх сурвалжууд үзжээ.

Хилари Клинтон ерөнхийлөгчийн суудлын төлөө сунгаанаас гарахыг хүсч байгаагаа өөрөө зарласан тохиолдолд лардчилсан намынхны яаралтай хуралдаанаас шийдвэр гаргаж болох юм. Гэхдээ хуучин төрийн нарийн бичгийн дарга цаашид өрсөлдөхөөс татгалзах бодолтой байгаагаа илэрхийлээгүй байгаа билээ.

Клинтоны бие тааруу байгаа тухай мэдээг үндэслэн нэр дэвшигчийг сольж магадгүй тухай яриа гарчээ. Эмчлэгч эмч нь түүнийгуушигны хатгалгаа авсан гэдгийг мэдээлсэн юм.Түүнд антибиотик бичиж өгч, түүнчлэн сайн амарч, ажлын хуваариа өөрчлөхийг зөвлөсөн байна.

Тиймээс ардчилсан намааснэр дэвшигч Калифорнид хийх аялалаа хойшлуулахаар шийдвэрлэсэн юм. Уг нь сонгуулийн өмнөх арга хэмжээнд мөнгө цуглуулж, эдийн засгийн талаар үг хэлэхээр төлөвлөж байжээ.

2001 оны террорын ажиллагаанд амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн Нью-Йоркт хийсэн гашуудлын арга хэмжээний үеэр Клинтоны бие эвгүйрхсэн юм. Тэрээр машиндаа өөрөө хүрч очиж чадаагүй бөгөөд замын хашлаганд бүдэрч унах шахжээ. Түүний бие тавгүйрхсэн нь наранд халсантай холбоотой гэж Клинтоны штабаас тайлбарласан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ