АНУ Оросын эсрэг тагнуулын ажиллагаагаа эрчимтэй тэлж байна

Америкийн тусгай албад“хүйтэн дайн” дууссанаас хойшОросын эсрэг тагнуулын ажиллагаагаахамгийн өргөн цараатай тэлж байна.Энэ ажилд ТТГ-ын нууц туршуулууд, кибер тагнуулын хүрээн дэх Үндэсний аюулгүй байдлын агентлагийн боломж, хиймэл дагуулын систем болон тагнуулын бусад хэрэгслийг ашиглаж байна гэж “Вашингтон пост” сонинд бичжээ.

Өмнө ньюуны өмнөтеррорын аюул болон АНУ-ын оролцсон цэргийн мөргөлдөөний бүсэд төвлөрүүлж байсан тусгай албадын нөөцийг ингэж дахин хуваарилж байгаа ньАмерикийн тагнах боломжийгсэргээх хүчин чармайлтын нэг хэсэг юм.Орос улс өөрийгөө дэлхийн хэмжээний гүрэн гэдгээ илүү идэвхитэй харуулах болсон үед энэ боломжбайнга багасч иржээ.

АНУ-ын тусгай албадОросын тухай мэдээлэл цуглуулах,хилийн чанад дахь тус орны үйлдлийн хариуд авах арга хэмжээгхэтэрхий удаашруулж, Оросын ерөнхийлөгч Владимир Путинд хожоо гаргах боломж дахин дахин олгож байлаа гэж шүүмжлэгчид үзэж байна.

“Путиний бодол, төлөвлөгөөг ойлгох чадваргүй байдал нь 2011 оны есдүгээр сарын 11-нээс хойш тагнуулын албаны хамгийн томхон бүтэлгүйтэл болсон юм” гэжАНУ-ын конгрессын төлөөлөгчдийн танхимын тагнуулын асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Девин Нуньес дээрх сонины сурвалжлагчид мэдэгджээ. Тиймээс одоо АНУ энэбүтэлгүйтлээаль болох даруй засахаар оролдож байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ