Шалихгүй хэмжээний согтууруулах ундаа эрүүл мэндэд аюултайг хүлээн зөвшөөрөв

Согтууруулах ундаа хэр тааруу хэрэглэх нь зүрхэнд тустай гэх газар авсан санаа бодлыг америкийн эмч нар няцаажээ. Судалгааны дүн “Journal of the American Heart Association” сэтгүүлд нийтлэгдэж,Америкийн зүрхний нийгэмлэг энэ тухай товч мэдээлсэн байна.
Өдөр бүр арван грамм согтууруулах ундаа хэрэглэх ньзүрхний тосгуур хэт агшилтад орохэрсдэлийг таван хувиар нэмэгдүүлдэг аж.Өдөр бүр хэрэглэдэг нэмэлт арван грамм бүр нь зүүн тосгуурыг 0,16 миллиметрээр тэлдэг байна.
Ийм судалгаа хийхийн тулд эрдэмтэд 5220 хүний мэдээлэлддүн шинжилгээ хийжээ. Тэдний 54 хувь ньдунджаар 56 настай эмэгтэйчүүд байсан байна. Оролцогчдод электрокардиаграфын шинжилгээ хийжээ. Зургаан жилийн туршид 17 659 шинжилгээ хийснээсэмч нар тосгуурын хэт агшилттай 1088 тохиолдлыг илрүүлсэн байна.
Согтууруулах ундааны хэрэглээгбагасгах юмуубүр больсноор, зүрхний өвчин тусах эрсдэлийг бууруулж болно гэдгийг эрдэмтэд дурдажбайна.Ажиглагдаж байгаахамаарал ньтосгуурын хэт агшилтын янз бүрийн төрлөөс шалтгаалан өөр өөрөөр илэрч болохыг зарим эрдэмтэн бас тэмдэглэж байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ