Улаанбаатарт 14 хэм дулаан байна

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв, говь, зүүн аймгуудын зарим газраар бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаархойноос 5-10 метр, говийн аймгуудын зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 22-27 градус, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан Өмнөговь, Дорноговийн нутгаар 18-23 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 13-15 градус дулаан байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулсаар бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 12-17 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө бүх нутгаар 12-17 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бороо, Хэнтийн уулсаар нойтон цас орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Сэрүүсч шөнөдөө Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, цочир хүйтэрнэ, бусад нутгаар 4-9 градус, өдөртөө бүх нутгаар 11-16 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө Бороо орохгүй. Өдөртөө бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 14-16 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Дундговийн нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ