Номын баяраар зочилж, 20-50 хувийн хямдралтайгаар худалдан аваарай

“Ulaanbaatar book fair 2016” олон улсын номын баяр өнөөдөр Чингисийн талбайд болж байна. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус баяр өчигдөр эхэлсэн бөгөөд энэ үеэр хэвлэлийн байгууллагууд номоо 20-50 хувийн хямдралтайгаар худалдахаар болжээ.
“Ulaanbaatar book fair 2016”-аар номын хорхойтнуудад зориулсан олон сонирхолтой үйл ажиллагааг зохион байгуулах юм байна.
Тухайлбал,
- Олон улсын соёлын үзэсгэлэн
- “Ном яръя, кофе ууя”
- “Уншлагын баяр”,
- Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүүхдүүдтэй уулзах,
- Ахмад зохиолчдын хүндэтгэлийн арга хэмжээ,
- Зохиолын дүрийн тоглолтууд,
- Номын үзэсгэлэн худалдаа
- Хүүхдийн зургийн уралдаан
- Номын шагналтай олон тэмцээн уралдаан болно.
Мөн та олон улсын номын баярт хүрэлцэн ирж өөрийн хүндэтгэдэг, хайрладаг зохиолчидтойгоо уулзан худалдан авсан ном дээрээ гарын үсэг зуруулан авах боломжтой.
Номын баярт Улаанбаатар хотын номын сангууд, Монгол Улсад суух Элчин сайдын яамд, ном эрхлэн гаргагч байгууллагууд, зохиолч орчуулагч, уран бүтээлчид, их дээд сургуулийн төлөөлөл, төрийн болон төрийн бус байгууллагууд оролцох юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ