Ю.Цэдэнбал агсны ойд зориулсан бөхийн барилдаантай

Төр нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Түүний ажил, амьдралын тухай гэрэл зургийн үзэсгэлэн гарсан бол энэ оны сүүлээр түүний музейг байгуулах юм байна. Мөн Соёлын төв өргөөнд өчигдөр баярын хурал болсон бол өнөөдөр 11.40 цагт Ю.Цэдэнбал агсны хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Сүхбаатарын талбайд Цэргийн дуу, бүжгийн чуулгын тоглолт болж буй бөгөөд 14.00 цагаас Монгол бөхийн өргөөнд улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаан болох юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ