Ирэх өдрүүдэд цаг агаар ямар байх вэ?

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр энэ сарын 19-нд төв болон говийн аймгуудын зарим газраар, 20-нд зарим газраар, 21-нд төв болон зүүн аймгуудын зарим газраар, 22-нд баруун болон зүүн аймгуудын зарим газраар, төвийн аймгуудын хойд хэсгээр бороо орно. Энэ үеэр салхи 21-нд говь, талын нутгаар, 22-нд Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 13-18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 16-21 градус дулаан байх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ