Туул голын ай сав газар тансаг хаусууд барих гэж байна гэв

Нийслэлчүүдийг ундаалдаг Туул голын ай сав газарт бургасыг нь шороогоор дарж,"Оюуны ундраа" группийн "Зүүнбаян Рейфанер" ХХК тансаг орон сууц барих газар шорооны ажлаа эхлүүлсэн талаар эх сурвалж мэдээллээ.Эх сурвалжийн мэдээлснээр “Тус компанид БОАЖЯ-наас 2008 онд аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай газар ашиглах гэрчилгээг олгожээ. Гэтэл газар ашиглах гэрчилгээний хугацаа дууссан үед Туул голын ай сав газарт зальжин аргаар буюу Туулын бургасыг шороогоор дарж, эргээд шороог түрж 4га газарт гурван давхар 50 айлын хаус, дөрвөн давхар үйлчилгээний төвийг барих гэж байгаа юм байна. Усны тухай хулуиар Туул голын ай сав газар аялал жуулчлалын чиглэлээр барилга байшинг хоёр давхраас дээш барихгүй байх заалттай. “Зүүнбаян Рейфанер” ХХК тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, усны тухай хуулийг зөрчиж ийнхүү хүн амын 50 хувь нь ундаалдаг Туул голын бургасыг унагаж, усны урсацад сөргөөр нөлөөлж хүч түрэн хууль бусаар барилга барьж байна.” гэж мэдэгдсэн юм.
Туул голын урсац багасч, хавартаа тасарч, загас жараахай нь үхэж хорогдож буй энэ үед БОАЖЯ-наас тусгай хамгаалалтын бүсэд зөвшөөрөл олгож, байгаль орчныг хамгаалахын эсрэг ажиллагааг хүлээн зөвшөөрч байгаа нь дээрх жишээ харуулж байна. Иймд энэ асуудлыг холбогдох байгууллагууд анхааралдаа авч, зохих арга хэмжээг авна буй за.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ