Эрх зүйн үнэгүй зөвлөгөө өгөх өдөрлөг болж байна

Хамтран амьдрагчдын 30 хувь нь л гэр бүл болж үлдсэн нь салалтаар төгсдөг гэсэн судалгаа бий. Иймд хамтран амьдрагчдын өмнө салалтаас үүдэн тулгардаг хүүхэд, эд хөрөнгөтэй холбоотой олон асуудлаар эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулж байна.
Өдөрлөгт хуульч, өмгөөлөгчид оролцож, иргэдэд хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх бөгөөд үйл ажиллагаа Эрх чөлөөний талбай дээр 13:00-16:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ