Лам нарт оноосон ялыг хэвээр үлдээжээ

Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг Эрдэнэзуу хийдийн хийдийн тахилч лам Н.Г, голч лам Э.Д, их гэсгүй лам Б.Ж нар хамт архи уусан 19 настай эмэгтэйг хүчиндсэн гэх мэдээлэл Хархорин сумын цагдаагийн тасагт ирсэн. Энэ хэрэг өнгөрсөн оны есдүгээр сард болжээ. Үүний дагуу Өвөрхангай аймгийн цагдаагийн хэлтэс шуурхай арга хэмжээ авч, хэргийг шалгаж, шүүхэд шилжүүлсэн юм.
Өнгөрсөн зургаадугаар сард Өвөрхангай аймгийн шүүхэд лам нарт холбогдох шүүх хурал болсон. Лам нарт эрүүгийн хуулийн 126.2.6 буюу бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон гэх зүйл ангиар 5-10 жилийн ял төлөвлөсөн байжээ. Харин анхан шатны шүүхээс тэдэнд тус бүр 3.8 жилийн ял оноож, жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн ч давж заалдах шатны шүүхээс энэ хэргийг дахин анхан шатны шүүхэд буцаасан байдаг. Тэгвэл хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхээр өнгөрсөн долоо хоногт хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.
М.Хатанаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ