Хийлч Дээгийгийн нууц задарлаа

Хийлч Дэлгэрцэцэгийг бид "Үлэмжийн чанар" дууг халзан толгой, хагас нүцгэн байдалтайгаар тоглон уран бүтээл болгож, мөн өөрийн өвөрмөц содон хэв маягаар нь андахгүй мэдэх билээ. Тэрээр өмнөх удаагийн "Авъяаслаг Монголчууд" шоу тоглолтын хатуу шүүгчдийн нэг мөн бөгөөд оролцогчидтой ярилцсан илэн далангүй яриа нь "урлагийн хүн байж хэт эрээ цээргүй аашилж байна" хэмээн хэд хэдэн шүүмжлэлийг араасаа дагуулсан төдийгүй Дээгийгийн шүүх арга барилыг төдийлөн таалахгүй байгаа хүмүүс фэйсбүүкт Дээгийг эсэргүүцэгчдийн хуудсыг хүртэл нээсэн. Гоо сайханы мэс ажилбар хийлгүүлсэнээ бусад одод шиг нуудаггүй түүнд энэ нь тийм ч хүнд асуудал биш юм.

авъяаслаг монголчууд шүүгч зурган илэрцүүд

Харин тэрбээр энэ удаагийн "Авъяаслаг Монголчууд" шоуны үеэр 15 настай хүүгийн анхны хайрын тухай ний нуугүй ярилцсан бөгөөд 14 насандаа анхны үнсэлтээ өгсөн гэдгээ ч мөн хэлээд амжсан юм.

Хийл хөгжмийг дэндүү гэмээр төгс эзэмшиж, амь амьдралынхаа нэг хэсэг болгож яваа сонгодог хатагтай Ч.Дэлгэрцэцэгхарийн хоёр ч залуугийн цайг чанасан. Дээгий Америкт суралцаж байгаад ирэхдээ нөхөр, хөөрхөн хүүтэй эргэж ирсэн. Ананд хүүгийнх нь аав Саха Миянатан хэмээх Дэлхийн банкинд ажилладаг нас тогтсон эрхэм байлаа. Харин өдгөө тэр "Лейтон" хэмээх уул уурхайн компанийн гүйцэтгэх захирал Марк Бейли хэмээх австрали эртэй амьдарч буй. Гуч гаруй жил уул уурхайн салбарт ажиллаж буй энэ эрхэм Хонгконгд ажиллаж байхдаа "Лейтон Ази" компанийн уул уурхайн бизнесийг босгоход чухал үүрэг гүйцэтгэсэн арвин туршлагатай бизнесмэнээс гадна хүмүүнлэг үйлс, олон нийтийн төлөө далайцтай, дорвитой үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үүнийхээ төлөө 2005 онд Пол Харрисийн шагнал хүртэж байсан. Хийлч Дээгийг яагаад Монгол эр хүнтэй суудаггүй вэ гэсэн асуултад "МОНГОЛ ЭРЧҮҮДИЙН ХАЙР ХОНШООРГҮЙ БАЙДАГ УЧРААС СУУГААГҮЙ" хэмээн хариулсан удаатай.

хийлч дэлгэрцэцэг зурган илэрцүүд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ