Хорт хавдрын өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх шинэ бэлдмэл хийжээ

БНАСАУ-ын анагаах ухааны академийн бүрэлдэхүүнд багтдаг Хорт хавдар судлалын эрдэм шинжилгээ-судалгааны хүрээлэн эндхийн шинжээчдийн хэлснээр, өмөн үү өвчнөөс сэргийлэх болон эмчлэхэд ашиглаж болохшинэ бэлдмэл хийжээ.

Хэд хэдэн ургамлын гаралтай ашигтай бодис бэлмэлийн анхдагч түүхий эд болж байгаа ажээ.

Мэдээллийн “Нэнара” порталын мэдээлснээр, хорт хавдрын эсрэг үйлчлэлийг дээд зэргээр илрүүлэх зорилгоор хийсэн энэ эм хорт хавдрыг газар авахуулахгүй барьдаг байна. Бэлдмэл ходоод, элэгний хорт хавдартай өвчтөнийг эмчлэхэд их сайн үр нөлөөтэйгээ харуулжээ.

Удаан хугацаагаар хэрэглэхэд чсөрөг нөлөө байдаггүй нь гастрит, архаг шар өвчин, элэгний хатуурал, умайн хавдар зэрэг хавдар үүсгэж мэдэх тийм өвчнийг эмчлэхэд ч хэрэглэх боломж олгож байна гэж “Нэнара” порталд бичжээ. Солонгос эрдэмтдийн бүтээсэн энэ бэлдмэлийн антиоксидантын хүчтэй үйлчлэл нь хүний бие махбодь хөгшрөхөөс үр нөлөөтэй сэргийлдэг байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ