Стивен Рокфеллер: дэлхийн гуравдугаар дайн гарна хэмээн би үздэг

Дэлхийн гуравдугаар дайн гарах нь гарцаагүйгэдэгтРокфеллерийнхнийгэр бүлийн дөрөв дэх үеийн төлөөлөгч Стивен Рокфеллер итгэлтэй байна. Тэр америкийн телевизээр ингэж мэдэгджээ.

“Дэлхийн хоёрдугаардайны өмнөх ХХ зууны эхэн үеийнбайдлыг өнөөгийн нөхцөлбайдал надад санагдуулж байна.Ноёрхохоор эрмэлзэж, бие биедээ буулт хийхийг хүсэхгүй байгаа хүчирхэг улсуудын хоёр холбоо (АНУ, Европын холбоо болон Орос, Хятад, Иран) байгааг бид харж байна.Ийм байдалтүүхэнд хэзээ ч эв найрамдлаар дуусч байгаагүй. Дэлхийн гуравдугаардайн гарна гэдэгт би итгэлтэй байна” гэж Рокфеллер хэлжээ.

ЗСБНХУ-ын маягаар Орос улс тарч бутарна гэдгийг Рокфеллер үгүйсгэсэн байна.

“Өнөөгийн Орос орон ЗСБНХУ-тай огт адилгүй, Зөвлөлт Холбоот Улс нь салж тусгаарлахад түлхэх боломжтойбүгд найрамдах улсуудаас бүрдэж, ганц ганцаараа аж төрөх нь дээр хэмээн тайлбарлаж байсан. Тэгээд ийм л явдал болсон. Гэвч бодитой ярьцгаая, эдгээр бүгд найрамдах улсын хүн амын олонхийн амьдрал сайн болоогүй, тиймээс Орост салан тусгаарлах санаа бодол бүтэхгүй гэж би үзэж байна.Оросуудтай тохиролцох хэрэгтэй, эс бөгөөс дайн гарна. Ингэж тохиролцох боломжгүй хэмээн би үзэж байна” гэж Рокфеллер дурджээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ