Ролдугин Путиний тухай ярьж, Обамагийн нууцыг дэлгэв

Оросын ерөнхийлөгч Владимир Путиний анд найз, хөгжимчин Сергей Ролдугин төрийн тэргүүнээр бахархдаг түүний хувийн чанарын тухай ярьжээ. Энэ нь Оросын төрийн тэргүүн хариуцлага хүлээхээс эмээдэггүй, түүнчлэн хамгийн хурц ноцтой асуултад хариулах чадвартай юм гэж виолончелист хөгжимчин хэлсэн байна. Тэр төрийн шагнал гардуулах ёслол болсон пүрэв гарагт Кремльд ингэж мэдэгдсэнийг хэвлэлд дурджээ.

“Тиймээ, тэр шүүмжлэлийн суманд их өртдөг, гэхдээ үүнээс айдаггүй. “Би ингэхээр л шийдсэн хүн” гэж тэр ярьдаг. Тэр хариуцлагаас айж эмээдэггүй. Үүний сацуу, “Би ингэхээр л шийдсэн хүн, цаашид ч ийм байх болно” хэмээн өрнөдийн болон америкийн улстөрчид огтхон ч хэлж чадахгүй гэдгийг би ойлгож байна” гэж Ролдугин хэлээд, "ХБНГУ-ын канцлер Ангела Меркель, Францын төрийн тэргүүн Франсуа Олланд, АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагаас Путиний ялгагдах нэг онцлог нь энэ юм” гэж дурджээ.

Ийм чанар нь дарангуйлах явдалтай огт холбоогүй юм гэж хөгжимчин онцлон тэмдэглэсэн байна.

Үүний зэрэгцээ, Обама хэзээ ч хоёулханаа Путинтэй үлдэхгүй гэж Ролдугин сэтгүүлчдэд хэлжээ. “Би та нарт нэг нууц юм хэлэхийг хүсч байна. Биийм нэг зүйлийг мэддэг. Обамагийн хамгаалалтынхан Обамаг Путинтэй ярилцуулахаар хоёулангий нь үлдээхээр зүрхлэхгүй. Та нар ойлгож байна уу? Энэ бол маш хүчтэй үзүүлэлт” гэж хөгжимчин хэлжээ.

Өнгөрсөн жилүүдэд ерөнхийлөгч бие хүний хувьд болон түүний зан чанар их өөрчлөгдсөн үү гэсэн асуултад Ролдугин хариулахдаа, төр улсынхаа тусын тулд ажиллах гэсэн түүний хүсэл эрмэлзэл л өөрчлөгдөөгүй нь лавтай” гэж тэр төгсгөлд нь дурдсан байна.

Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциум энэ оны хавар дэлхийн хэд хэдэн удирдагч болон олон нийтийн зүтгэлтний оффшор дансны тухай материал нийтлүүлсэн билээ. Уг баримтад оросын төрийн албан хаагчдын 12 гэр бүл болон дэлхийн 12 удирдагч дурдагдаж, тэднийг Панамын оффшор дансны эзэд гэж үзсэн юм. Энд Ролдугины тухай ч бичиж, түүнийг оросын ерөнхийлөгчийн ойрын анд гэж бичсэн байдаг.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ