Хүчингийн хэрэг үйлдсэн этээдүүдийг хөнгөлнө

Киргизийн парламент хүчингийн хэрэг үйлдэгсэд болон бага насны хүүхдийг садар самуунд уруу татагсдыг химийн аргаар хөнгөлөх хууль баталжээ.Ингэхдээ хүчингийн хэрэг үйлдсэн хэрэгтнүүдийг шоронгоос суллахын өмнө тариа тарих юм байна. Түүнчлэн ялаа эдлээд шоронгоос гарсны дараа ч тэд байнга бүртгүүлж, цаашид тариагаа үргэлжлүүлэн хийх ёстой. Хэрэв тариа хийлгэхээс татгалзвал хоёр жил хорих ялаар шийтгэнэ хэмээн уг хуульд заажээ.
2011 онд Киргизэд хүчингийн 83 хэрэг гарсан бол 2012 оны эхний хагас жилд л гэхэд73 болж эрс нэмэгдсэн тул дээрх хуулийг баталсан байна. Криминалистуудын хэлж буйгаар хүчингийн хэрэгтнүүд дахин давтан хэрэг үйлдэх тохиолдол 100 хувь байдаг учир тус улс ийм чанга хууль хэрэглжүүлэхээр болоод буй.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ