Өмнөд Солонгос БНАСАУ-ын удирдагчийг устгахад бэлэн байгаагаа мэдэгджээ

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уныг устгахад бэлэн байгаагаа Өмнөд Солонгосын батлан хамгаалахын сайд Хан Мин Ку мэдэгджээ. Умард Солонгосыг цөмийн зэвсэг хэрэглэхээр сүрдүүлсэн нөхцөлд тусгай ажиллагаа явуулах аж.

Өмнөд Солонгосын сайдын хэлснээр, тусгайлан бэлтгэгдсэн отряд Ким Чен Уныг устгах ажиллагааг явуулах гэнэ. Үүнээс гадна, Өмнөд Солонгосын батлан хамгаалах яам сэрэмжлүүлэх арга хэмжээ болгон Пхеньян хотод пуужингаар цохилт өгөхөөр төлөвлөж байна. Ингэхдээ БНАСАУ-ын удирдлага байж болох дүүргүүдийг газрын хөрстэй тэгшлэхээр төлөвлөж байгаа ажээ.

Өмнөд Солонгосын иймэрхүү төлөвлөгөө нь Пхеньяны удирдлагыг “шинэ бодлогогүй үйлдэлд” турхирч мэднэ гэж ОХУ-ын ГХЯ үзэж байна. БНАСАУ-тай харилцахдаа дипломатын хүчин чармайлт ч тавих ёстой гэж яамны төлөөлөгч Михаил Ульянов хэлжээ.

БНАСАУ-д цөмийн зэвсэг туршсаны дараа хариу арга хэмжээ авах шаардлагатай талаар дэлхийд ярьж эхэлсэн юм. Түүгээр ч барахгүй, “өчүүхэн төдий л өдөөн хатгалга үйлдвэл АНУ-д цөмийн сэрэмжлүүлэх цохилт өгнө” гэж Пхеньяны эрх баригчид мэдэгдэж байсан билээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ