Сочигийн олимпийн медалийг хэвлэж дуусчээ

2014 онд Сочид болох өвлийн олимпийн тоглолтын медалиудыг олон нийтэд танилцууллаа. Энэхүү олимп нь болохоосоо нэг жилийн өмнө гэхэд олон рекорд амжилтуудыг эвдээд байгаа бөгөөд 1300 медаль үйлдвэрлэсэн нь ч бас нэг дээд амжилт болоод байна.
Энэ нь тус олимпийн тоглолтонд хамгийн олон төрлийн тэмцээн уралдаан орсонтой холбоотой ажээ. Медалийн нүүрэн талд олимпийн цагиргийг дүрсэлсэн байна. Харин ард талд тухайн спортын төрлийн нэрийг орос, англи, франц хэлээр бичихээс гадна албан ёсны логог сийлсэн байна. Олимпийн медаль нь 460-531 грамм байх бол Фаралимпийн медалиуд 585-686 грамм байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ