Толгой шилжүүлэн суулгах мэс засал хийжээ

Италийн мэдрэлийн мэс засалч Сержио Канаверо толгой шилжүүлэн суулгах мэс засал хийжээ. Тэр нохой болон хулганад ийм мэс засал хийсэн байна. Цаашид Канаверо дэлхийд анх удаа хүний толгой шилжүүлэн суулгахаар төлөвлөж байгаа юм. Амьтдад хийсэн мэс засал амжилттай болж, гэхдээ эмч нохой, хулганы толгойг бүрэн шилжүүлэн суулгаагүй бөгөөд зөвхөн нуруундл мэс ажилбархийжээ.Мэдрэлийн төгсгөлүүдийн хоорондын холбоосыг тусгай гель болох полиэтиленгликолиор сэргээж чадсан бөгөөд уг гелийг нугасны хэсэгт тарьсан байна.
Нугастайнурууны хэсгийг шилжүүлэн суулгах мэс засал хамгийн бэрхшээлтэй юм.Вердинг-Хоффманы эмчилгээгүй өвчинтэй оросын программч Валерий Спиридонов толгой шилжүүлэн суулгаханхны хүн юм.Ийм өвчинтэй хүн булчингийн хатингаширлаас болоод 32 хүртэл наслах нь ховорбайдаг аж.
Толгой шилжүүлэн суулгах мэс заслыг 2017 хийх төлөвтэй байна. Мэргэжилтнүүдийнбодол зөрж, зарим нь докторт итгэхгүй байгаа бөгөөд ийм мэс засал амжилттай болно гэдгийг үнэмшилтэй нотлох ямар ч баримт байхгүй хэмээн үзэж байгааажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ