Сирийн засгийн газрын цэргүүд алан хядагчдыг устгажээ


Сирийн Засгийн газрын цэргүүд Хама хотын орчимд алан хядах бүлэглэлийн 50 гаруй гишүүнийг устгасан тухай ВВС мэдээллээ. Энэ ажиллагааг Сиричүүд иргэний дайн эхэлснээс хойш гадаадын зэвсэгт бүлэглэлийг устгасан хамгийн том ажиллагаа хэмээж байна. Сирийн засгийн газрын цэргүүд Хама хотод байсан Жэбхат Ан-Нусра бүлэглэлийнхэнтэй тулалдсан бөгөөд тэдний 52 алан хядагчийг хөнөөжээ. Ажиллагаа амжилттай болж хотын зарим хэсгийг алан хядагчдаас чөлөөлж чаджээ. Мөн армийнхан Алеппо хотоос баруун зүгт орших Идлиб хот хүрэх суурингуудад ажиллагаа явуулж зэвсэгт бүлэглэлийнхнийг аюулгүй болгосон гэнэ.
Сирийн зэвсэгт тэмцэлд сөрөг хүчнийг дэмжихээр Ливаны Хезболла бүлэглэлийнхэн нэгдсэн юм. Засгийн газрын армийнхан тэдний эсрэг өргөн цар хүрээтэй ажиллагаа явуулж байгаа хэмээн төлөөлөгч онцолсон байна. Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ