Гадаадад аж төрж байгаа иргэдээсээ орлогын тайлан авах бодолтой байна

ОХУ-ын Сангийн яам гадаадын банкин дахь бүх данс болон валютын бүх гүйлгээний тухай оросын татварын байгууллагад тайлагнахыг гадаадад аж төрж байгаа оросын иргэдэд үүрэг болгосон хуулийн төсөл боловсруулжээ.
Одоо үйлчилж байгаа журмын дагуу валютаар гүйлгээ хийдэг иргэд гадаадын банкинд данс нээлгэсэн тухайгаа нэг сард багтаан мэдэгдэж, харин ийм дансаар хийж буй мөнгөний гүйлгээний тухай жил бүр тайлагнаж байх үүрэгтэй юм. Гэвч хэрвээ оросын иргэд хууль ёсны үндэслэлээр гадаадад нэг жил юмуу түүнээс илүү хугацаагаар аж төрж байгаа бол ийм статусгүй болдог байна.
Яамны үзэж байгаагаар, Оросын иргэд гадаадад хичнээн хугацаагаар байснаас үл шалтгаалан, валютаар гүйлгээ хийгч хэмээн байнга тооцогдох ёстой ажээ. Яамны шинэ журмын дагуу оросын иргэд эх орондоо эргэж ирэхийг хүсч байгаа бол хилийн чанадад байсан бүх хугацааны валютын гүйлгээ болон гадаад дахь дансны тухай тайлагнах хэрэгтэй болж байна гэж РИА Новости агентлаг уламжилжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ