Кабулын нисэх онгоцны буудал дээр тулаан болж байна

Афганистаны нийслэл Кабул хотын нисэх онгоцны буудалд зэвсэгт этгээдүүд гал нээсний улмаас ширүүхэн тулаан болж байна. Цагдаа нарын мэдээлж буйгаар зэвсэглэсэн этгээдүүд онгоцны буудлын ойролцоо хбарилгын таван давхраас гал нээж эхэлсэн гэнэ. Эдгээр гэмт этгээдүүдийг Талибанчууд хэмээн мэдээлж буй.
Энэхүү зэвсэгт халдлагыг цагдаа нар намжаахаар ажиллаж байгаа бөгөөд онгоцны буудлын барилгыг бага багаар эзэлж аюулгүй болгож байна. Одоогийн байдлаар зөвхөн Кабул хотын цагдаа нар зэвсэгт этгүүдүүдтэй тэмцэж байгаа юм.
Өнөө өглөөнөөс онгоцны буудал дээрх тулаан эхэлж, 09.15 цагийн үед онгцны буудалд томоохон дэлбэрэлтийн чимээ сонсогджээ. Тулалдаж эхэлснээс хүний амь эрсэдсэн мэдээлэл ирээгүй байна. Нисэх онгоцны буудлын орчимд НАТО-гий томоохон цэргийн бааз байрладаг.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ