Японд хүмүүс төдийгүй, гэрийн тэжээмэл амьтад урт насалж байна

Японд муур, нохойн наслалт дэлхийн дээд амжилт тогтоожээ.Наран улсын мал эмнэлгийн үйлчилгээний чанар дэлхийд хамгийн шилдгийн нэгэнд тооцогддог юм.Японы нохой дунджаар 13,9, харин муур 11,9 насалж байгаагБлумберг агентлаг мэдээлжээ.
Токиогийн хөдөө аж ахуй, технологийн их сургуулийн төлөөлөгчид японы мал эмнэлгийн нийгэмлэгийн шинжээчдийн оролцооотойгоор ийм судалгаа явуулсан байна.
Японд гэрийн тэжээмэл амьтдын тоо бараг 20 саяд хүрчээ. Энэ нь тус орны 14 хүртэлх насны хүүхдүүдээс барагцаалвал 5 саяар олон байна. Блумберг агентлагийн мэдээлснээр, Японд төрөлт бага, харин наслалт байнга нэмэгдэж байгаа ажээ.Энэ нь ганц бие иргэд гэрийн тэжээмэл амьтантай байхад хүргэдэгбайна.Японд 100 болон түүнээс дээш насны хүмүүсийн тоо түүхэнд анх удаа 60 мянгаас давсан нь 2015 оны есдүгээр сард тодорхой болсныг үүнээс түрүүнд мэдээлж байсан юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ