Жолоодлогогүй сансрын станц дэлхийд унах нь

Найман тоннын жинтэй сансрын “Тяньгун”1” сансрын лаборатори2017 онд Дэлхийн агаар мандалд орж ирж, ингэхдээзарим нэлээд томхон хэсэг нь дэлхийн гадаргад хүрч болохыг хаятадын эрх баригчид хүлээн зөвшөөрсөн байна.

Энэ модульхийх ажлаа гүйцэтгэсэн бөгөөд 2017 онд агаар мандлын нягт давхаргад орж ирэх ёстой гэсэн мэдэгдлийг хятадын мэргэжилтнүүд хийснийг “Гардиан” сонинд мэдээлжээ. Сансрын станцын олонхихэсэг дэлхийн гадаргууддөхөж ирэх үедээ шатна гэж хятадын мэргэжилтнүүд тооцоолж байна. Тийнхүү станцын зарим хэсэг онолын хувьд хэн нэгний толгой дээр яалт ч үгүй унах нь үүнээс харагдаж байна.

Хятадууд ямар нэг гэмтлээс болоод станцыг хянах боломжгүй болсныг хэвлэлд түрүүнд нь мэдээлж байсан юм.Хэрвээ энэ нь үнэн бол модуль чөлөөт уналтад шилжинэ. Гэхдээчухам хаана унахыг хэн ч тааж чадахгүй гэжсонины санал асуулгад оролцсон британийн одон орны физикчид хэлжээ.

Сансрын хог чухамхүү ямар ч тивд унахадагаар мандлын багаахан үзэгдэл ч нөлөөлж болох талтай.Гэвч 100 кг хүртэл жинтэй хэсгүүд Дэлхийдяалт ч үгүй хүрч ирэх төлөвтэй байна.Ийм төмөр хэсгүүд их хор хохирол учруулахгүй нь тодорхой ч, толгойгоо хамгаалахнь дээр гэдгийг та ойлгож байгаа биз ээ..

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ