Урт дараалалд зориулсан өөрөө явагч сандал бүтээжээ
Автомашины “”Ниссан” концернын төлөөлөгчид урт дараалалд зогсох дургүй хүмүүст зориулан өөрөө явагч ProPILOT гэдэг сандал бүтээжээ.Инновацын энэ сандал өмнөх суудал суларвал өөрөө урагш ахидагбайна. Тийнхүү одоосандлаасаа босолгүйгээр дараалалд урагшилж болох нь.
Өөрөө явагч сандал хэрхэн ажилладгийг харуулсан ролик “Ниссан” корпорацийн YouTube-сувагт тавигджээ.
ProPILOT сандалын ажиллах зарчим нь “Ниссан” корпорацын машины автомат жолоодлого хэрхэн ажилладагтай адилхан гэнэ.Тусгай мэдрэгчүүдийн тусламжтайгаар системзэргэлдээх сандлуудыг “харж”,өмнөх сандлуудыг мөргөчихгүйн тулд тодорхой зайг барьж эхлэдэг байна.
2017 он гэхэд дэлхийн олон ресторандProPILOT сандал тавих ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ