АНУ-д Саудын Арабын эсрэг эхний нэхэмжлэл гаргав

2001 оны есдүгээр сарын 11-ний терроорын ажиллагаатай холбогдууланАНУ-д Саудын Арабын эсрэг эхний нэхэмжлэл гаргажээ. Блумберг агентлаг баасан гарагт ингэж мэдээлсэн байна.

Пентагонд амиа золиослогч треррористууд халдлага хийх үеэр амь үрэгдсэн АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний офицерПатрик Даннын бэлбэсэн гэргий Стоефани Росси ДеСимонВашингтоны Колумбийн тойргийн шүүхэд ханджээ. Нөхөр нь нас барах үед жирэмсэн байсан энэ эмэгтэйтеррорын “Аль-Каида” байгууллага болон түүний толгойлогч Осама бен Ладенд тусламж үзүүлж байсан гэжСаудын Арабыг өөрийн өмнөөс болон охиныхоо өмнөөс буруутгасан байна.

Нөхрийнх нь амь насыг бүрэлгэж, өөрийг нь сэтгэл санааны гүн хямралд оруулсан учир ДеСимон Саудын Арабааснөхөн төлбөр шаардаж байгаа ажээ. Ингэхдээ мөнгөний хэмжээгдурдаагүй байна.

Есдүгээр сарын 28-нд АНУ-ын конгресс ерөнхийлөгчБарак Обамагийн хоригийг эс хүлээн авч,терроризмын хамсаатан орны талаар шүүхэд нэхэмжлэл гаргахыг америкчуудад зөвшөөрсөн хууль баталсан юм.2001 онд АНУ-д халдлага үйлдсэн 19 террористын 15 ньСаудын Арабын, хоёр нь Арабын нэгдсэн эмират улсын иргэн байснаас гадна Египет, Ливаны тус бүр нэг иргэн байжээ.

2001 оны есдүгээр сарын 11-нд АНУ-д “Аль-Каида” байгууллагын гишүүдзорчигч тээврийн дөрвөн нисэх онгоцыг хулгайлж, хоёр нь Нью-Йоркийн дэлхийн худалдааны төвийн хоёр ихэр цамхагийг мөргөж, нэг нь Пентагоны байшин дээр унаж, бас нэг нисэх онгоц Пенсильвани муж улсад сүйрсэн билээ. Үүний улмаас бараг гурван мянган хүн амь үрэгдсэн юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ