Мөнгөөр хүүхдийнхээ эрүүл мэндийг бүү устга

Эцэг эхчүүд хүүхдүүддээ аль болох амттай шим тэжээлтэй хоол хүнс, хүссэн болгоныг нь авч өгөхийг хичээдэг. Гэвч хүүхдүүдэд хүссэн бүхнийг нь өгөх нь тийм ч тохиромтой биш ээ. Гамбургер, чизбургер, пицца нь америкчуудын төдийгүй дэлхий дахины нэрийн брэнд болсон бэлэн хоол. Энэ төрлийн түргэн хоол манай улсад ч нэлээд өргөн дэлгэр тархаад эхэлчихсэн.

Амттай, өег болоод маш түргэн. Гэвч түргэн хоол олон талаараа хүний бие болоод хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөтэйг эрдэмтэд алхам бүртээ нотолсоор байна. Эрүүл мэндэд хортой гэдгийг нь мэдсэн ч түргэн хоолонд дурлагсад өдөр ирэх тусам нэмэгдсээр л, эдгээр бүтээгдхүүнийг үйлдвэрлэгчид олширсоор байгаа.

Хүүхдүүд түргэн хоолны газарт хоолох нь хамгийн сайхан байдаг хэмээн санал асуулгад хариулсан байна. Түргэн хоолны цэгүүд ихэвчлэн амралт зугаалгын газрууд болон хүүхдийн хувцас, тоглоомын дэлгүүрийн ойролцоо байрладаг. Хүүхдийн сэтгэлзүйг байлдан дагуулах газруудад төвлөрдөг. Тэгээд ч түргэн хоолны үнэ хямдхан байдгаараа олны анхаарлыг татдаг нь нууц биш.

Ийм төрлийн хоол идсэнээр илүүдэл жинтэй болохоос гадна инсулины хамааралтай шижинтэй болдгийг Шведийн эрдэмтэд нотолсон байна. Зөвхөн түргэн хоолноос гадна, элдэв амттан, химийн элдэв хольцтой жимсний ундаанууд ч хүүхдийн биед асар их сөрөг нөлөөтэй. Хүний амтлах дур хүслийг төрүүлэхүйц болгоход өнгө, үнэр орлуулагч 50 гаруй төрлийн химийн бодис ордог гэхээр түүний сөрөг нөлөө ямар байх нь ойлгомжтой.

Мэдээж хэрэг хүүхдүүдийн хамгийн их уух дуртай "Coca-cola" хийжүүлсэн, амтат ундааны хор уршгийн талаар сүүлийн үед нэлээд ярих болов. "Coca-cola" ундаа бол архинаас ч дутахааргүй, заримдаа бүр илүү ч хортой. 1886 онд Жон Пембертон гэгч эмчийн гаргаж авсан "Coca-cola" ундааны 90 хувь нь хийжүүлсэн ус, есөн хувь нь түлсэн сахар, фосфорын хүчил, кофеин, кока нэртэй ургамлын унасан навчны ханд, кола модны самрын ханднаас бүрддэг байж. Харин үлдсэн нэг хувийн найрлага нь "Мерхандиз-7" хэмээх нэртэй маш нууц хандыг агуулдаг байсан гэх. АНУ-д замын цагдаа нар машиндаа үргэлж хоёр баллон буюу 7,2 литр " Coca-cola" ундаа авч явдаг бөгөөд аваар ослын дараа зам дээр үлдсэн цусны толбыг богино хугацаанд уусган арилгадаг учраас тэдэнд чухал зүйл гэдгийг хэн ч мэддэггүй.

"Coca cola" хийжүүлсэн ундаа , түргэн хоол зэргийг хүүхэддээ бас өөрөө ч бүү сонго гэж эрүүл зөв хооллолтыг дэмжигч эмч нар дуу нэгтэйгээр хэлж байна. Түүнчлэн "Coca cola" нь таргалалтын гол шалтгаан болоод зогсохгүй шүдний дайсан гэдгийг Америкийн эрдэмтэд судалгаагаар тогтоожээ.

Орчин үеийн хүүхдүүдийн дунд таргалалт ихээр нэмэгдэж байгаа нь хөдөлгөөнөөс гадна идэж буй хоол хүнснээс нь ихээхэн шалтгаалж буй. Тиймээс хүүхдүүддээ дээр дурдсан бэлэн бүтээгдэхүүн болон хийжүүлсэн удаа авч өгөхгүй байхыг сануулж байна. Хүүхдийнхээ ирээдүйд эрүүл, бодит хувь нэмэр оруулна гэдэг жинхэнэ үнэт өв болох учиртай.

Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ