Америкийн эрдэмтэд хүний хөгширч эхэлдэг насыг нэрлэв

Хүний бие хөгширдөг үйл явц хэзээ эхэлж,энэ хөгшрөлтийн хурд юунаас хамаардагийг тодруулах боломжийг америкийн хэд хэдэн хүрээлэнгийн эрдэмтдийн хамтарсан судалгаа олгов.
Мэргэжилтнүүд судалгаа хийхээр 1972 онд төрсөн, тодруулбал, одоо 44 настай хэсэг эрэгтэй, эмэгтэй хүнийг сонгож авсан байна.
Орчин үеийн эмнэлгийн тусламж авч байгаа хөгжингүй орнуудын оршин суугчид бидний өвөг дээдсээс хавьгүй урт наслаж байгаа билээ. Шинжлэх ухаан эмчилгээгүй аюултай олон өвчнийг судлах талаар урагш том алхам хийж, ингэснээр одоо анагаах ухаан хүнд өвчинтэй хүмүүсийн насыг нэлээд уртасгах боломж олгож байна.
Гэсэн ч өнөөгийн томоохон хотуудын оршин суугчид нэлээд эрт насандаа, өөрөөр хэлбэл тэдний өвөг дээдсийн адил ердөө 26 насандаа хөгширч эхэлж байгааг судалгааны явцад тодруулжээ. Бие махбодь, түүний эрхтэн, эдүүд хөгжихөө больсоны дараахан чухамдаа эдгээр эрхтэн, эд эс доройтож эхэлж байна. Буруу хооллож, томхон хотуудын экологи муудаж, нойр дутах зэрэг хүчин зүйлс нь энэ үйл явцыг улам муутгаж байгаа ажээ.
Ингэхдээ, хөгжингүй орнуудын оршин суугчид хөгшрөлт, үхлээс илүүтэй эмээдгийг санал асуулга харуулж байгаа юм. Тодруулбал, санал асуулгад оролцсон зургаан хүн тутмын нэг нь залуугаараа... үхэхийг илүүд үзнэ хэмээн мэдэгджээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ