Энэтхэгийн далайд 60 хүн тээвэрлэж байсан хөлөг живжээ

Энэтхэгийн далайд Рождествав арлаас баруун хойш 120 километрийн зайд живсэн хөлөг онгоцонд 60 орчим хүн байсан гэж “Associated Press” мэдээлэв. Тэднийг Австралийн цэргүүд эрж хайх ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Эдгээр хүмүүсийн аль үндэстэн болох, хаанаас хаашаа явж байсан нь одоогоор тодорхойгүй хэвээрээ.
Австралийн Засгын газраас мэдэгдсэнээр цэргүүд есөн цогцос, хөлөг онгоцны хэмхэрсэн хэсгүүд олоод байгаа аж.

Албаныхны өгсөн мэдээллээр усан онгоц осолдсог хэсэг орчмоосцогцос олсон бөгөөд бусад хүмүүс нь амьд эсэхд эргэлзэж байгаагаа хэлжээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ