Мексикийн шоронгоос есөн оргодол оргожээ

Мексикийн өмнөд хэсэгт, Америкийн хилийн ойролцоо оршдог Ла-Уньон хотын шоронгоос хоригдлууд оргожээ. Өнгөрсөн ням гарагт тус шорон руу дайрч, хоёр ч хамгаалагчийг хороох үед есөн хоригдол оргожээ.
Мексикийн цагдаа нар нисдэг тэргээр Ла-Уньоны шоронгоос зугтагсад болон шорон руу дайрсан хамсаатнуудыг эрж хайх ажил үргэлжилж байгаа гэнэ. Хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй бөгөөд цагдаа нар оргосон хоригдлуудыг эрж хайх ажлыг эхлүүлжээ. Мексикт шоронгоос оргох явдал цөөнгүй байдаг аж. Тухайлбал, өнгөрсөн оны есдүгээр сарын 17-нд Коауила мужийн Пьедрас Неграс хотын шоронгоос 132 хоригдол оргосон байдаг.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ