Обама онц байдал зарлав

Флорида муж улсад “Мэттью” хар салхи болж байгаатай холбогдуулан онц байдал зарлажээ. АНУ-ын ерөнхийлөгч Обама зохих захирамж гаргаж, нутгийн эрх баригчдад улсаас тусламж үзүүлэхийг зөвшөөрсөн байна.
Цагаан ордны хэвлэлийн албаны мэдээлснээр, байгалийн гамшгийн улмаас гарч болзошгүй үр дагавартай тэмцэхэд чиглэсэнхүчин чармайлтыг уялдуулан зохицуулахыг Үндэсний аюулгүй байдлын яам болонОнцгой байдлыг удирдах агентлагт даалгажээ.
Ирж яваа “Мэттью” хар салхи өмнө нь үзэж байснаас илүү хүчтэй байсныг Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жош Эрнст онцлон тэмдэглэсэн байна. Эрх баригчид нутгийн хүн амыг хамгаалахын тулд байгаа бүхий л нөөцийг ашиглах бодолтой байгаа ажээ.
Хар салхинаас болоод америкийн нисэхийн олон компани АНУ-ын зүүн өмнөд нутагт байдаг нисэх буудлуудын нислэгийг цуцлах болон хойшлуулах арга хэмжээ аваад байна.
Цаг уурчдын мэдээлж байгаагаар, “Мэттью” хар салхиАНУ-ыйн зүүн өмнө зүгийн Флорида, Жоржи, Өмнөд болон Хойд Каролина муж улсад заналхийлж байгаа ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ