Москва дахь америкийн ЭСЯ-ыг дэлбэлэхээр сүрдүүлж байна

Москвад нэрээ нууцалсан үл таних этгээд АНУ-ын элчин сайдын яамыг дэлбэлэхээр сүрдүүлжээ. Хотын цагдаагийн байгууллага дэлбэлнэ гэсэн сүрдүүлгийн тухай мэдээг шалгаж байгаа аж.

Москвагийн хууль сахиулах байгууллагынхны мэдээлснээр, үл таних этгээд “02” алба руу утасдаж, Новины цэцэрлэгт гудамжинд байдаг АНУ-ын элчин сайдын яамны байрыг дэлбэлэхээр бэлтгэж байгаа хэмээнмэдээлсэн байна. Шуурхайалбадын ажилтнуудхэргийн газарт яаралтай хүрэлцэниржээ.Цагдаа нар элчин сайдын яамны хамгаалалтынхантай хамтран ажиллаж байгааг ДХЯ-ны эх сурвалжууд мэдээлснийг хэвлэлддурдсан байна.

Дипломат төлөөлөгчийн газрын ойр хавийн газрыг шалгаж байгаа ажээ. Мэргэжилтнүүд утасдсан утасны дугаарыг тогтоож байна. Тийнхүү түүнийг эрэн сурвалжилж, удахгүй саатуулахаар ажиллаж байгаа ажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ