Харь гаригийнхан 7000 жилийн өмнө анхны нисэх буудал барьжээ

Иракийн Тээврийн сайд Казем Финжан дуулиант мэдэгдэл хийж,дэлхийн анхны нисэх буудлыг харь гаригийнхан манай эриний өмнө барагцаалвал 5000 онд байгуулжээ гэж сэтгүүлчдэд ярьсныг Expess сайтад бичсэн байна.

Тэрээр Насирия хотод нисэх буудал нээх ёслолд зориулсан хэвлэлийн хурал дээр ингэж хэлжээ. Яг энэ газарт 7000 жилийн тэртээ эртний шумерүүд дэлхийн анхны нисэх буудал барьж, тэдэнд харь гаригийнхан тусласан байна гэж Финжан батлан илэрхийлжээ.

Эртний нисэх буудлыг сансрын судалгаа хийх талбай болгон ашиглаж байж гэж сайд хэлсэн байна.Энэ буудлаас хөөрсөн хөлгүүд Плутон болон Нибиру хэмээх домгийн гаригийг нээсэн аж.

Би үүнийг Сэмуэль Крамерын номуудаас олж мэдсэн юм гэж Финжан хэлээд, альтернатив түүхийн энэ мэргэжилтний бүтээлтэй танилцахыг арга хэмжээнд оролцсон сэтгүүлчдэд чухалчлан зөвлөсөн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ