Оросын цэргийнхэн Сирид 35 мянган террористыг устгажээ

Оросын цэргийнхэн хоёрдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 1-нд Сирид явуулсан ажиллагааны үеэр 35 мянга орчим террористыг устгажээ. Батлан хамгаалахын орлогч сайд Анатолий Антонов өнгөрсөн баасан гарагт ингэж мэдээлснийг хэвлэлд дурдсан байна.
“Хоёрдугаар сарын 22-ны хамтарсан мэдэгдлийг Орос улс биелүүлсэн нь 585 суурин, 12 мянган хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэрийг чөлөөлж, 35 мянга орчим террорист, түүний дотор Орос болон ТУХН-ийн орнуудаас гаралтай 2,7 мянга гаруй харъяатыг устгах боломж олгосон юм” гэж Антонов дурджээ.
Сирийн нутагт Оросын агаар-сансрын хүчнийг хугацаагүйгээр байрлуулах тухай тус улстай байгуулсан засгийн газар хоорондын хэлэлцээрийг улсын дум 10 дугаар сарын 7-нд сайшаасан юм.
Сирийн засгийн газрын хяналтад байгаа нутаг дэвсгэрт пуужин юмуу агаараас ямарваа байдлаар өгч байгаа цохилт нь оросын цэргийн албан хаагчдад бодит аюул болж байна гэж Батлан хамгаалах яамны төлөөлөгч Игорь Конашенков 10 дугаар сарын 6-нд мэдэгджээ. Хмеймим болон Тартусын буудлыг хамгаалж байгаа С-400, С-300 системийн тусгалын радиус нь “ямар ч үл таних биетийн хувьд санаандгүй бэлэг болж болох юм” гэж тэр тэмдэглэсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ