Шагналын мөнгөө иргэний дайнд хэлмэгсдэд шилжүүлнэ

Нобелийн энх тайвны шагналтан болсон Колумби улсын ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос шагналынхаа бүх мөнгийг тэр чигт нь (8 сая швед буюу 932 мянган ам. доллар) Колумбийн иргэний дайнд хэлмэгдэгсдэд шилжүүлэхээр шийдвэрлэжээ.
Засгийн газрын цэрэг болон Колумбийн хувьсгалт зэвсэгт хүчний босогчид, гэмт синдикатуудын хооронд 50 гаруй жил үргэлжилсэн иргэний дайныг дуусгавар болгоход чиглэсэн мэрийлт гаргасны учир Колумбийн ерөнхийлөгчид Нобелийн энх тайвны шагнал хүртээснийг түрүүнд нь мэдээлснийг хэвлэлд дурджээ.
“Манай нийт гарагийн хамгийн чухал шагнал гэж зарим хүний үздэг Нобелийн энэ томхон шагналыг бас мөнгө дагалддаг юм... Өчигдөр орой би гэр бүлийнхэнтэйгээ уулзаад, энэ 8 сая швед кроныг дайнд хэлмэгдэгсдийн аж амьдралаа сэргээхэд нь хандивлахаар бид шийдвэрлэснээ та бүхэнд зарлахыг хүсч байна” гэж Хуан Мануэль Сантос мэдэгдсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ