Украинд ядуусын тоо хүн амын талаас давжээ

Украинд хүн амын 58,3 хувь нь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур нөхцөлдаж төрж байна.

Украины үндэсний шинжлэх ухааны академийн М.В. Птухигийн нэрэмжитХүн ам зүй, нийгмийн судалгааны хүрээлэнгийн сүүлчийн судалгааны дүнүүнийггэрчилж байна.

Өнгөрсөн онд энэ үзүүлэлт хоёр дахин бага буюу 28,6 хувь байжээ. Хүүхэдтэй, ялангуяа хоёр хүүхэдтэй айл өрх (38,6%)болон тэтгэврийнхний (23%)дунд ядуурлын хамгийн өндөр үзүүлэлт бүртгэгдсэн байна.

“Амьжиргааныбаталгаажих түвшингээс доогуурхи ядуурлын үзүүлэлт хоёр дахин өслөө” гэжХүн ам зүйн хүрээлэнгийн амьжиргааны түвшин судлах хэлтсийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Светлана Полякова ярьжээ.

Үүнээс гадна, түүний хэлснээр, өнгөрсөн жил ядуурлын түвшин өссөн бөгөөд Төвболон Зүүн Европын орнуудын байдлыг олон улсын хэмжээнд харьцуулах НҮБ-ын шалгуураар энэ үзүүлэлтийг тогтоодог байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ