Өнөөдөр болох онцлох үйл явдлууд

  1. Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас Иргэний нийгмийн байгууллагууд Засгийн газрын 100 хоногийн талаар мэдээлэл хийнэ.
  2. Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас МАХН-ын удирдлагууд Засгийн газрын 100 хоногийн ажлын талаар мэдээлэл өгч, намын байр сууриа илэрхийлнэ.
  3. Үл хөдлөх хөрөнгийн "Тэнхлэг зууч" компаниас Орон сууцны үнийн индексийн есдүгээр сарын үр дүнг танилцуулах хэвлэлийн бага хурал 13.00 цагт Монголбанкны хурлын танхимд болно.
  4. 14.00 цагаас "Олон улсын цахим амбулаторийн нээлт"-ийн үйл ажиллагаа Улсын нэгдүгээр төв эмнэлэг дээр болно. Нээлтэд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон БНХАУ-ын элчин сайдын яамнаас төлөөлөгчид мөн тус улсын нэр хүнд бүхий Докторууд оролцоно.
  5. АНУ-ын алдарт ЖАЗЗ дуучин Кэнни Вашингтоны тоглолтын талаарх хэвлэлийн бага хурал 14.00 цагт "Сorporate hotel & convention centre"-ийн 5-н давхарт "Улаанбаатар" хурлын танхимд болно.
  6. 14.00-15.00 цагт, МХЕГ-ын хурлын танхимд Цахим хяналтын системийн талаар аж ахуйн нэгжүүдэд таниулан сурталчлах, аж ахуйн нэгжүүдийг цахим хяналтын системд нэгтгэх арга хэмжээг онлайнаар улсын хэмжээнд зохион байгуулах арга хэмжээ болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ